Нийслэлийн хэмжээнд 105 га талбайг нөхөн сэргээлээ
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 105 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулаад байна. Нийт нөхөн сэргээсэн талбайн 30 га талбайд ойжуулалт хийсэн бол 50 га-д ойн зурвас, 25 га талбайд ногоон зурвас байгууллаа. Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг эрх бүхий аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэн Нийслэлийн Байгаль орчны газраас захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.


















