Д.Сумъяабазар: Яармаг толгойны өвчин болж байна
Өнөөгийн Улаанбаатарын хот төлөвлөлтийн хамгийн том алдаа нь Яармаг болов. Эмх цэгцгүй, дэд бүтэцгүй хотыг хэрхэн байгуулж болдгийн бэлэн жишээ бидний өмнө байна. Нэгэн цагт нийслэлийн хамгийн сэлүүхэн газар байсан Нисэх, Яармаг хэдхэн жилийн дотор бетонон барилгын ширэнгэ болов.



















