Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020”-д оролцох тамирчдыг хүлээж авна
Тамирчдад амжилт хүсэх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, Хүндэтгэлийн Их танхимд 11:40 цагаас болно.
Тамирчдад амжилт хүсэх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, Хүндэтгэлийн Их танхимд 11:40 цагаас болно.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 24 цэгт 39 багийн 271 эмч, ажилтан ажиллаж, 3270 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн “Жаргалант-Уул” гэдэг газар 07.08-ны өдрийн 20:00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 20:10 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна.
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийсэн. Хаврын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол баталсан. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засгийн талаар авах арга хэмжэний хүрээнд хүүхэд бүрт сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор болсон билээ.
Дархлаажуулалтын цэгүүд 7 сарын 11-13-нд ажиллахгүй. 7 сарын 17, 18-нд 10.00-15.00 цагийн хооронд ажиллана. Бусад өдөр төлөвлөлтийн дагуу хэвийн ажиллана.
-Манай байгууллага Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийсэн. Цаашид бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард бид усан оргилуурын усыг юүлж, хогийг цэвэрлэн, хэвийн ажиллагааг ханган долоо хоног ажиллуулсан. Коронавирусийн тархалт нэмэгдэж, олон хүн цуглуулахгүй гэсэн шийдвэртэй холбогдуулан усан оргилуурын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон юм. 3.7 тэрбум төгрөгөөр засвар, үйлчилгээ хийж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Бид өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагааг хангаж, хуваарь гарган ажиллуулж байна. Усан оргилуур ажлын өдрүүдэд 12:00-13:30, 16:00-18:00, 20:00-22:00 цагт, бямба, ням гарагт ээлжилж ажиллахаар хуваарь баталсан. Амралтын өдөр 23:00 цаг хүртэл ажиллуулахаар төлөвлөж байна.
Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй мах бэлтгэх үйлдвэр дараах баримт бичгийг бүрдүүлэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.
“Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнг энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм.
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд байна. Хаалтаа хийхийн өмнө намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталлаа. УИХ-ын намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсан байна.
Коронавирусийн цар тахал улс орон, иргэдийн амьдралд хүндрэл, эрсдэл дагуулсан амаргүй цаг үед Монгол Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар хуралдуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш өдөр буюу 83 өдөр чууллаа.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 100 жилийн дараа мөн өдрөө болж, цаг хугацааны хувьд давхцал болсон байна.
Төсвийн тодотгол батлагдсан холбогдуулан маргааш буюу долдугаар сарын 9-ний өдөр хүүхдийн мөнгийг олгох болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэв.
Эрчим хүчний яамны захилга, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус 8А магистраль нь анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсрагдаж байсан бөгөөд 24 жил болж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрсөн өвөл л гэхэд 3-4 удаа том аваар гарч, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч, засварлаж байсан.
Цахим орчинд иргэдийн сонирхол татах мэдээлэл тарааж, тусгай хаягаар орж харна уу гэсэн агуулга бүхий мэдээллийг цахим орчинд бэлтгэж түгээж байна. Иргэдийн цахим хаяг, нууц үгийг хуулбарлан авч, хууль бусаар худалдан борлуулах замаар ашиг олдог, бусдын нэр төрийг гутаан доромжлох, гэмтсэн мэт мэдээлэл тараах үйлдэл хийж байна. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр олон нийтийн газар, мэдээлэл технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тус хуулийн 20.17 зүйлд хуульчилж байна.
20 хэргийг шүүхэд шилжүүлж, 30 хэргийг хааж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн байна.
Нийслэл болон зарим аймагт өчигдөр цахилгаан тасарсан. Үүний холбогдуулан ЭХЯ-наас ажлын хэсэг гарган ажиллаж, урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын хаврын чуулганыг хааж, УИХ-ын дарга үг хэллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 888 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 2 097 303 хүн, хоёрдугаар тунд 1 782 264 хүн хамрагджээ. 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр хойшлуулсан. Хоёрдугаар тунг хэвийн хийж байгаа.
Коронавирусийн халдварын улмаас 9 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 655 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 9002 сорьцод шинжилгээ хийснээс 1510 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 131 962 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 752 нь Улаанбаатар хотод, 758 нь орон нутагт байна.