Голомт банк ВорлдБизнес Капитал (WBC)-тай урт хугацааны санхүүжилтийн гэрээг байгууллаа
Голомт банк нь Монгол Улсын жижиг, дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC)- ийн баталгаатайгаар 8 жилийн хугацаатай зээлийн гэрээг ВорлдБизнес Капитал (WBC)- тай 2017 онд байгуулсан билээ. Тэгвэл дэлхий дахин Ковид-19 цар таxлын хүнд хэцүү нөxцөлд байгаа энэ үед Голомт банк нь ВорлдБизнес Капиталтай 2 дахь удаагийн 4 жилийн хугацаатай зээлийн гэрээг 2021 оны 6-р сарын 30-ны өдөр амжилттай байгууллаа.



















