УИХ дахь таван байнгын хороо хуралдана
Өнөөдөр УИХ дахь таван байнгын хороо хуралдана.
Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг хориглосон хугацааг ирэх сарын 9-ны өдрийг хүртэл сунгасан байна.
Мөн 16-17 насны 33 мянган хүүхэд файзeр вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна.
Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр Унгарын монголчууд баяр наадам тэмдэглэхгүйг мэдэгдлээ.
Уг нь энэ жил Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа аж. Тэгш ойгоо аймаг даяараа тэмдэглэх ёстой гэж зүтгэж болох л байж. Гэвч А.Ишдорж тэгсэнгүй. Эрүүл явбал ирэх жилийн наадмыг, түүхт 91 жилийнхээ ойг тэмдэглэхэд оройтохгүй хэмээн үзжээ. Манай төр, засгийнхан ичих л хэрэгтэй болох нь. Нэг аймгийн Засаг дарга ийм мэдрэмжтэй шийдвэр гаргаж, иргэдээ эрсдлээс хамгаалаад зогсохгүй, хүнд хэцүү цагт хөрөнгө мөнгийг юунд зарцуулахыг хэнээр ч хэлүүлэхгүй шийдвэрлэчихлээ.
Өөрөө олон хүн бөөгнөрсөн газар явж байгаа атлаа тэнд байгаа хүмүүсийн зургийг авч, сошиалд шоолдог бүдүүлэг. Бусдын алдаа дутагдлыг хэлж байгаа нэрээр дайрч давшилдаг доромжлогч. Хариуцлага гэсэн халхавчийн дор бусдын толгойг залгихаас наагуур аашилдаг хорчин. Мөнгө өгсөн нэгнийг долоож, бай болсон нэгнийг үхүүлж ч магадгүй туйлбаргүй туйлшрагч хоёр нүүртэн. Бусдын халуунд халж, хүйтэнд хөрч олсон тэмцлийн амжилтыг булаацалдагч зальтан.
Нар төөнөнө. Модны сүүдэр, хашааны булан бараадаж нарнаас нуугдаж сүүдэрт хорогдох гэсэн иргэд нааш цааш холхино. Чухам нохой гаслам халуун энэ өдөр хүүхдүүдээ дархлаажуулалтанд хамруулах гэсэн иргэд энд цуглаж, уртаас урт дараалал үүссэн байлаа. Бидний очсон үе эмч нарын цайны цагтай давхцав. Дархлаажуулалтын цэгүүдийн цайны цаг өдрийн 13.00-14.00 цагийн хооронд аж. Ингээд бид цайны завсарлагааны цаг дуусахын хүлээнгээ иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд тус байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулах хүсэлт гаргалаа.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.28) 16 цаг 10 минутад эхэлж, Засгийн газаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 21-ээс 25-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 330 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 352 даалгавар бичгээр өгсөн байна.
Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан 8 иргэний амь насыг аварч, голоос 8 автомашиныг татаж гаргалаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганаар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд уг хуульд нэг удаа өөрчлөлт оруулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо.
Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэн, MERIT төсөл хамтран “Төсөвт жендэрийн дүн шинжилгээ хийх нь” цахим сургалтыг өнөөдөр (2021.06.28) зохион байгууллаа.
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж, мэдээлэл хийлээ.
Хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хуралдаан хойшиллоо.
ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. “Шарилжгүй Улаанбаатар-6” аяны хүрээнд нийт 4.465.510 метр квадрат талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв.