Таны шинжилгээний хариу

Таны шинжилгээний хариу "ЭЕРЭГ" гарсан бол дараах зөвлөмжийг дагаарай

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 048 сорьцод шинжилгээ хийснээс 2246  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 115 478   боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1345 нь Улаанбаатар хотод, 901 нь орон нутагт байгаа. Халдварын нөхцөл байдал хүндэрсээр байна. Тиймээс таны шинжилгээний хариу "ЭЕРЭГ" гарсан бол та дараах зөвлөмжийг дагаарай. 

Дэлгэрэнгүй
Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 935 хүнийг дархлаажуулжээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 935 хүнийг дархлаажуулжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.30/ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 935 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 2 001 070 хүн, хоёрдугаар тунд 1 742 760 хүн хамрагджээ гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
ФОТО: Шинээр улсын хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд

ФОТО: Шинээр улсын хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд

Соёлын яамнаас 9 аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт орших 15 үл хөдлөх дурсгалд улсын хамгаалалтын зэрэглэл тогтоох санал боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. 

Дэлгэрэнгүй
Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно

Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) хуралдаан 11 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй
ФОТО: МИАТ ТӨХК-ийнхан нүүж эхэллээ

ФОТО: МИАТ ТӨХК-ийнхан нүүж эхэллээ

Хөшигийн хөндий дэх Чингис хаан Олон улсын шинэ нисэх буудлын нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2021 оны 7 дугаар сарын 4-нд эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, нүүлгэн шилжүүлэлт хийх ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
ЖАГСААЛТ: Шинээр томилогдох 25 Элчин сайд

ЖАГСААЛТ: Шинээр томилогдох 25 Элчин сайд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд гадаадын 25 оронд Монгол Улсыг төлөөлөн суух 25 Элчин сайдыг танилцуулсан байна.

Дэлгэрэнгүй
Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулна

Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулна

Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар ерөнхий боловсролын 839 сургуульд нийт 76 сэтгэл зүйч үндсэн орон тоогоор ажиллав. Үүнээс 85.5 хувь буюу 65 нь мэргэжлийн сэтгэл зүйч байгаа бол 14.4 хувь буюу 11 нь мэргэжлийн бус хүмүүс ажилласан байна. Тодруулбал, өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах хүсэлтэй байдаг байна.   

Дэлгэрэнгүй
ШУУД: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 08 дугаар сарын 31 хүртэл сунгалаа

ШУУД: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 08 дугаар сарын 31 хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
Түймрийн халз зурвасыг сэргээх ажлыг эхлүүллээ

Түймрийн халз зурвасыг сэргээх ажлыг эхлүүллээ

1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2-6 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулсан байдаг. Эдгээрээс 2020 онд Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвасыг сэргээсэн.

Дэлгэрэнгүй
Олимпийн эрхийн тэмцээнүүд өндөрлөж, тамирчид бэлтгэлээ эрчимжүүллээ

Олимпийн эрхийн тэмцээнүүд өндөрлөж, тамирчид бэлтгэлээ эрчимжүүллээ

“Токио-2020” олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд (5х5 сагснаас бусад) албан ёсоор өндөрлөж, Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорлоо.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Уран бүтээлчдийн бүтээлийг дижитал хэлбэр лүү шилжүүлж байна

ВИДЕО: Уран бүтээлчдийн бүтээлийг дижитал хэлбэр лүү шилжүүлж байна

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг дижитал хэлбэр лүү шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулаад эхэлж байна. Энэ нь цаашид өргөн хүрээтэй болж Соёлын яам, урлагийн зөвлөл гэх зэрэг салбарын байгууллагуудтай хамтарч ажиллана. Уран бүтээлчдийн бүтээлийг дижитал хэлбэр лүү шилжүүлээд дэлхийн зах зээл дээр гаргах чиглэл рүү анхаарч ажиллаж байгаа аж.

Дэлгэрэнгүй
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна

Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед төр засгаас гаргасан бодлого шийдвэр, үүрэг даалгавар бодлого шийдвэрийг цаг алдалгүй хурдан шуурхай хэрэгжүүлж, монгол хүний алтан амь эрүүл мэндийг авран хамгаалах маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд, энэ цаг үед сөхрөхөд бэлэн болсон байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын 56 мянга гаруй эмч, ажилтнуудын төлөөлөл, үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж, төр хороо байгуулан, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-ны хамтарсан баг төр засагт шаардлагаа хүргэж байна. Өнөөдрийн байдлаар хоёр мянга гаруй эмч  ажилтнууд өвчилсөн.

Дэлгэрэнгүй
ШУУД: Шинээр 2246 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

ШУУД: Шинээр 2246 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 048 сорьцод шинжилгээ хийснээс 2246  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 115 478   боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1345 нь Улаанбаатар хотод,   901 нь орон нутагт   байна.  Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2825 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 76 654  болж байна. Коронавирусийн халдварын улмаас  15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 563 болж байна.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос мэдээлэл хийж байна

ВИДЕО: Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос мэдээлэл хийж байна

Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

Дэлгэрэнгүй
Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхээр боллоо

Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхээр боллоо

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 06 дугаар сарын 24-ний байдлаар хорих ангид 4154 хоригдол ял эдэлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200,  баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, албадлагын арга хэмжээ авагдсан 4529 нийтдээ 9987 ялтан байгаа. Энэ хууль батлагдсанаар 150 хоригдол ялаас бүрэн чөлөөгдөж, 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.

Дэлгэрэнгүй
Хандгайтын замд хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ

Хандгайтын замд хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нийт 366 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй  221 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй
Ойрын хавьтлуудаас ПСР шинжилгээ авахаа зогсоожээ

Ойрын хавьтлуудаас ПСР шинжилгээ авахаа зогсоожээ

Коронавирусийн халдвараар өвдсөн хүний ойрын хавьтал болсон тохиолдолд зургаан хоногийн дараа ПСР шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй.

Дэлгэрэнгүй
Наадмаас татгалзсан аймгууд

Наадмаас татгалзсан аймгууд

Халдварын нөхцөл байдал хүндэрсээр байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол хоёр мянга, нас баралт нэмэгдэж байгаа. УОК-ын дэргэдэх эрдэмтэд  зургадугаар сарын 15 гэхэд халдварын тохиолдол буурна гэж тооцоолсон. Гэвч бодит байдалт, судалгаа хоёр зөрсөн. Засгийн газраас "ковидгүй зун" уриалга гаргаж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлсэн ч өнөөдрийг хүртэл нийгэмд сүргийн дархлаа тогтоогүй байна. Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ой, улсын баяр наадмыг хугацаанд нь үзэгчгүйгээр буюу цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  Харин аймаг, сумдын наадмыг хориглосон бөгөөд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд долоодугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэж үзсэн.

Дэлгэрэнгүй

"Буянт-Ухаа"-г Чингис хаан ОУНБ руу нүүлгэн шилжүүлэх бэлтгэл хангагджээ

Хөшигийн хөндийд бүтээн байгуулагдсан ЧИНГИС ХААН олон улсын нисэх буудлын ирэх долдугаар сарын 4-ний өдөр нээгдэнэ.

Дэлгэрэнгүй
ХЭҮК-оос хурдан морины уралдааныг цуцлах санал хүргүүлжээ

ХЭҮК-оос хурдан морины уралдааныг цуцлах санал хүргүүлжээ

ХЭҮК-оос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлжээ. Тодруулбал, коронавиусийн  цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, дээд эрх ашиг, язгуур эрхийг хамгаалах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргасан байна.

Дэлгэрэнгүй