Нийслэлд ил задгай мах худалдахыг хориглох санал хүргүүллээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Хүчит шонхор” захын эрүүл ахуй, халдвар хамгааллын үйл ажиллагаанд шалгалт зохион байгуулжээ. Шалгалтаар тус худалдааны төв нь хүнсний газар мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг баримталж ажилладаггүй нь тогтоогдсон байна.


















