Файзер вакцины 92,490 тунг татан авлаа
Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа 2021 оны 6-р сарын 16-наас эхэлсэн юм. Одоогийн байдлаар зургаан удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.

















