ШУУД: Шинээр 2432 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 439 сорьцод шинжилгээ хийснээс 2432 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 109 694 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1519 нь Улаанбаатар хотод, 909 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар, нэг нь зөөвөрлөгдсөн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1207 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 69 958 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 518 болж байна



















