Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулна
Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар ерөнхий боловсролын 839 сургуульд нийт 76 сэтгэл зүйч үндсэн орон тоогоор ажиллав. Үүнээс 85.5 хувь буюу 65 нь мэргэжлийн сэтгэл зүйч байгаа бол 14.4 хувь буюу 11 нь мэргэжлийн бус хүмүүс ажилласан байна. Тодруулбал, өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах хүсэлтэй байдаг байна.

















