Зовлонгоор зоолохыг хориглоно

Зовлонгоор зоолохыг хориглоно

Үндэсний баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т Хурдан морины эзэн, уяач нар унаач  хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх үүрэгтэй. 4.2. Уяачид нь салбар хорооноос зарласан цаг, байранд өөрийн иргэний үнэмлэх, морины нас, угшлын тодорхойлолт, уралдах хүүхэд, түүний төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, ослын даатгалд даатгуулсан баталгааг авч ирж бүртгүүлэн, дугаар авах журамтай.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт бороотой, 18 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, 18 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
С.Энхболд: Зөөвөрлөгдсөн таван сорьцонд Дельта вирус илэрсэн

С.Энхболд: Зөөвөрлөгдсөн таван сорьцонд Дельта вирус илэрсэн

"Манай оронд төдийгүй дэлхийн улс оронд Дельта вирусийн давлагаа эхэлж байна. Иймд Дельта вирустэй холбоотой хорио цээр, хариу арга хэмжээг улс орнууд чангатгаж байна. Манай улсад хэд хэдэн судалгааны ажил хийгдэж байгаа. Мөн  Япон улс руу 50 сорьцыг илгээсэн. Урьдчилсан дүнгээр Япон улс руу илгээсэн  50 сорьцоос 5 сорьцод нь Дельта вирус илэрсэн. Эдгээр хүмүүсийг  тусгаарласан. Өнөдрийн байдлаар Дельта хувилбарын тархалт байхгүй"

Дэлгэрэнгүй
ШУУД: УОК-оос цахим наадмыг хойшлуулах санал гаргалаа

ШУУД: УОК-оос цахим наадмыг хойшлуулах санал гаргалаа

Өнөөдөр УОК хуралдсан. Хуралдааны шийдвэр гарлаа. Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ. Засгийн газар, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо долдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийсэн. УОК-д давхар танилцуулсан. Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид энэ удаагийн баяр наадмыг хойшлуулах нь цар тахлыг давлагааг багасгах боломжтой гэх дүгнэлтийг гаргасан. Энэ хүрээнд УОК Ардын хувьсгалын 100 жилийн ойг хойшлуулах шийдвэр гаргаж, маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлүүлэх санал хүргүүлсэн. Засгийн газрын ээлжит бус хуралдаан маргааш өглөө 09:00 цагт эхэлнэ. Уг хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 

Дэлгэрэнгүй
УИХ-ын эмэгтэй гишүүд баяр наадмыг хойшлуулах санал гаргалаа

УИХ-ын эмэгтэй гишүүд баяр наадмыг хойшлуулах санал гаргалаа

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл “Дэлхий нийтэд корона вирусын нөхцөл байдал хүн байна. Өнөөдрийн байдлаар нийт 180 сая иргэн халдвар авч, 3.9 сая иргэн амь насаа алдлаа. Дэлхийн 225 улсад корона вирусын халдвар цар тахлын түвшинд хүрсэн. Манай улсад 117.963 иргэн халдвар авсан байна. Нийт 79206 хүн эдгэрч, харамсалтай нь 578 иргэн нас барлаа. Дэлхий нийтийг харж байхад коронавирусын нөхцөл байдал ойрын үед сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын эмэгтэй гишүүд хэд хэдэн санал санаалчилга гаргаад байна.

Дэлгэрэнгүй
ХНХ-ын сайд А.Ариунзаяа хурдан морины уралдааныг цуцлах санал гаргалаа

ХНХ-ын сайд А.Ариунзаяа хурдан морины уралдааныг цуцлах санал гаргалаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Шадар сайд С.Амарсайханд албан бичиг хүргүүлжээ.

Дэлгэрэнгүй
ФОТО: Тэвчээр нь тасарсан монголчууд

ФОТО: Тэвчээр нь тасарсан монголчууд

"Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд цуглаан хийлээ. Тэд аж ахуйн нэгжүүд туйлдаж байгааг хэлж байна. Мөн наадам зохион байгуулахыг эсэргүүцэж, бизнес эрхлэгчдээ дэмжихийг шаардаж шар даавуун дээр гарын үсгээ зурлаа. 

Дэлгэрэнгүй
ЭЗБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ЭЗБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 11 цаг 37 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй
С.Бямбацогт: Хүнд сурталтай, авлига хардаг хурган түшмэдүүд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг гацаалаа

С.Бямбацогт: Хүнд сурталтай, авлига хардаг хурган түшмэдүүд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг гацаалаа

Эрчим хүчний яамны түшмэдүүд Ховд аймагт бүтээн байгуулагдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тендерийг хоёр удаа хойшлуулж, эцэст нь цуцалжээ.

Дэлгэрэнгүй
ХУУЛЬЧИД: Хүүхэд хохироосон гэмт хэрэгтнийг өршөөж болохгүй

ХУУЛЬЧИД: Хүүхэд хохироосон гэмт хэрэгтнийг өршөөж болохгүй

Хуулийн төслийн 9 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэргүүд болох арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэх мэт хэргүүдийг өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийн жагсаалтад багтаахаар төсөл боловсруулсан байна.

Дэлгэрэнгүй
ОБЕГ: Eruul.gerege.mn системийн төлбөрийг өнөөдөр төлнө

ОБЕГ: Eruul.gerege.mn системийн төлбөрийг өнөөдөр төлнө

Коронавирус цар тахлын энэ үед иргэд шинжилгээ өгөх цаг болон шинжилгээний хариугаа авдаг Eruul.gerege.mn систем төлбөрийн асуудлаас үүдэн ажиллахгүй болсон талаар өмнө бид мэдээлсэн. Тодруулбал, Гэрэгэ Системс ХХК төлбөрийг төлж барагдуулах албан бичгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хүргүүлжээ.Уг албан бичигтээ ОБЕГ-т төлбөрийн талаар удаа дараа сануулж, мэдэгдсэн талаараа дурдсан байна. 

Дэлгэрэнгүй
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэв

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.01) 10 цаг 20 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.

Дэлгэрэнгүй
Булган аймгийн Цагдаагийн албан хаагчдад хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулжээ

Булган аймгийн Цагдаагийн албан хаагчдад хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулжээ

Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байр нь бүхэлдээ орчин нөхцөл муу, нэг хүнд ноогдох талбайн хэмжээ бага, зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг, баривчлах байр чанар, стандарт, эруул ахуйн шаардлагыг хангадаггүй тул ажилтан, албан хаагчид болон саатуулагдсан, баривчлагдсан этгээдийн олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангагдах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон. Түүнчлэн цагдан хоригдсон иргэдийг баривчлах байрны алба хаагчид хувийн ажилдаа дайчилсан, уртасгасан цагаар ажиллуулсан зэргээр “Баривчлах байрны дотоод журам” зөрчсөн байна. Зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлагыг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЦЕГ-ын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод хүргүүлсэн.

Дэлгэрэнгүй
Төрийн тэргүүн бол нэг намын биш ард түмний Ерөнхийлөгч байх учиртай

Төрийн тэргүүн бол нэг намын биш ард түмний Ерөнхийлөгч байх учиртай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Иргэний зориг, Ногоон нам /ИЗНН/-ын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ.

Дэлгэрэнгүй
Зөвшөөрөлгүй объектуудыг буулгажээ

Зөвшөөрөлгүй объектуудыг буулгажээ

Нийслэлийн Засаг даргын "Газрын зөрчил арилгах тухай" 2021 оны А/250 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 34, 38 дугаар хорооны зарим байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан объектуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил хийсэн. 34 дүгээр хорооны хувьд Орбитын тойрог орчмын нийтийн эдэлбэр газарт зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан Түргэн үйлчилгээний цэг болон контейнер, төмөр чингэлгүүдийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөллөө. Мөн 38 дугаар хорооны “Залуус” хотхоны гадна талбайн хуучны объектуудыг буулгалаа.

Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХҮН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХҮН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Удирдах зөвлөлийн гишүүд бараалхаж, хүндэтгэл үзүүлэв.

Дэлгэрэнгүй
Төрийн дампуурал

Төрийн дампуурал

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас ПСР шинжилгээ авахгүй байгааг бид мэдээлсэн.

Дэлгэрэнгүй
Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалт нь Ковид-19 цар тахлын ойрын хавьтагч болсон

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Хэрэв би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан бол ийм тэнэг үйлдэл хийхгүй

ВИДЕО: Хэрэв би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан бол ийм тэнэг үйлдэл хийхгүй

Олон удаагийн хөл хорионоос шалтгаалж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Засгийн газраас гаргаж буй шийдвэр нь аялал жуулчлал, зоогийн газар, амралтын баазуудыг дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа. Дотоодын аялал жуулчлал хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй. Гэтэл үүнийг хааж боогдуулж байна. Аялал жуулчлалын ажилтнууд, тэдний ар гэрийнхэн ажил хийж мөнгө олж амьдрах ямар ч боломжгүй болж байна. Ажиллаж, амьдрах эрх чөлөөг нь хаагдуулж байгаа. Хөл хорио тогтоохоос илүү халдвар хамгааллын дэглэмээ баримталж, иргэн бүр хариуцлагатай байж, ажиллаж, амьдрах боломжийг маань нээж өгөхийг хүсэж байна. Мөн наадам хийхээ болих хэрэгтэй. Наадам хийх мөнгөөрөө амьсгалын аппарат авмаар байна. Хүргэлтээр үйлчлэх нь ажиллахгүй байгаатай ижил. Иргэдийнхээ хөдөлгөөнийг хориглочхоод наадам хийж байгаа нь шударга бус байна. PCR шинжилгээг үнэгүй болгомоор байна. 

Дэлгэрэнгүй
Жирэмсэн 2099 эхийг дархлаажуулжээ

Жирэмсэн 2099 эхийг дархлаажуулжээ

Жирэмсэн 2099 эхийг дархлаажуулжээ. Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 6804, II тунд 1222, нийт 8026 иргэнийг дархлаажууллаа. Энэ өдөр 183 жирэмсэн эх, 12-15 насны 4814, 16-17 насны 956 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан байна. 

Дэлгэрэнгүй