Б.Солонго: Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрт ахиц гараагүй
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны өнөөдрийн (2021.06.29) хуралдаан 14 цаг 48 минутад 58.3 хувийн ирцтэй эхэллээ.



















