Хүүхдүүд идэвхтэй, эмч нар завгүй байна
Нар төөнөнө. Модны сүүдэр, хашааны булан бараадаж нарнаас нуугдаж сүүдэрт хорогдох гэсэн иргэд нааш цааш холхино. Чухам нохой гаслам халуун энэ өдөр хүүхдүүдээ дархлаажуулалтанд хамруулах гэсэн иргэд энд цуглаж, уртаас урт дараалал үүссэн байлаа. Бидний очсон үе эмч нарын цайны цагтай давхцав. Дархлаажуулалтын цэгүүдийн цайны цаг өдрийн 13.00-14.00 цагийн хооронд аж. Ингээд бид цайны завсарлагааны цаг дуусахын хүлээнгээ иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

















