Халдвартай иргэн өөр хүний паспортаар Сэлэнгэ аймагт очжээ
Улаанбаатар хотод шинжилгээ өгч, шинжилгээний хариу батлагдсан нэг хүн өөр хүний паспорт ашиглан Сэлэнгэ аймаг руу зорчсон гэх мэдээлэл авсан. Мэдээллийн дагуу ойрын хавьтлуудыг тодорхойлж, Сэлэнгэ аймагт тухайн тохиолдол болон хавьтлуудыг тусгаарласан.

















