Алтанбулаг боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон хугацааг хоёрдугаар сарын нэгэн хүртэл сунгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ.

















