Шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, худалдааны цэгүүдэд шинжилгээ хийнэ
Өнөөдрөөс эхлэн нийслэл хотод шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, худалдааны цэгүүдээс коронавирусийн халдварын шинжилгээ хийх, харуулдан тандалтын ажил эхэлсэн.
Өнөөдрөөс эхлэн нийслэл хотод шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, худалдааны цэгүүдээс коронавирусийн халдварын шинжилгээ хийх, харуулдан тандалтын ажил эхэлсэн.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 5807 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 21 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
Эрүүл мэндийн яам болон НЭМҮТ-өөс цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн мэдээлэл хийж байна. Сүүлийн илэрч байгаа тохиолдол хаанаас илэрч байгаа нь тодорхойгүй. Нийт иргэдийн дунд халдвартай иргэд явж байх магадлал өндөр байна. "Мөнххада"-гийн ажилчид болон дархлаа султай иргэний халдварын эх сурвалж тогтоогдоогүй байна.
Монголын залуучуудын холбоо 1992 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн Next stop-2020 оны залуу шалгаруулах арга хэмжээ энэ жил шилдгүүдээ тодрууллаа. Тус наадам энэ жилийн хувьд хамрах хүрээгээ өргөжүүлж Нийгмийн зүтгэлтэн, Хүмүүнлэгийн үйлстэн хэмээх хоёр номинацийг шинээр нэмж нийт дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулснаараа онцлогтой боллоо.
Олон нийтийн шахалтан дор БНСУ-ын Засгийн газар бүх нийтийн вакцинжуулалтыг аль болох хурдан эхлүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Халдварын нөхцөл байдал хүндэрч байгаагийн улмаас нэгдүгээр сарын хоёрны өдрөөс 18:00 цагаас эхлэн иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээс гарахыг хоригложээ.
Шинэ жилийн мэндчилгээнд Ерөнхийлөгч Х.Баттулга нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг дахин дэвшүүлж байгаагаа онцолсон бол УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ УИХ-ын дарга нэг сая төгрөгийг бэлнээр ахмадуудад олгоно гэж амласнаар Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эхэллээ.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1688 дуудлага ирснээс 678 нь яаралтай тусламж, 1019 нь зөвлөгөө мэдээлэл авчээ
Япон улс 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдэд виз олгохоо зогсоосон. Энэ нь Британид хувьссан штамм хурдацтай тархаж байгаатай холбоотой юм.
Манай Улсын нутаг дэвсгэрээс хөгжмийн биет дурсгалууд хэд хэд олдсоноос хамгийн эрт цагт холбогдох хөгжмийн зэмсэг Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.
ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Нийт 11152 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнд covid-19 илэрчээ. Эдгээрээс "Мөнххада" компанийн 4 ажилтан, Төв шуудангийн гүний гаалийн 2 ажилтан, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 7 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс, "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 5 хүнээс, "Жаргалант" сувилалд 2 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээний хариу тус тус эерэг гарч, халдвар илэрсэн байна.
Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.
Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 02. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 18. Санчир гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.
Нийслэлийн 2020 оны цагдаагийн удирдах газрын шилдэг хэлтэс, албан хаагчдыг шалгаруулж мөнгөн урамшуулал олголоо. Энэ онд хамт олныхоо дундаас ажил, үүргээрээ манлайлан ажилласан шилдэг хэлтэс, хэсгийн ахлагч, хороо хариуцсан цагдаа, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарын шагналыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын хүний хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Н.Баярчимэг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нар гардуулан өгөв.
Өнгөрсөн хавар АНУ-д цар тахлын эхний давалгааны үеэр Нью-Йорк хот тахлын төв хэсэг байлаа. Тухайн үед өдөрт 700 орчим хүн нас барж, өдөр бүр 3000 гаруй хүн эмнэлэгт хэвтэж байв.
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Золжаргал аймгийн 2020 оны “Хууль, хяналтын салбарын оны алдартан”-аар шалгарлаа. Дэд хурандаа Д.Золжаргал нь гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж, ахлах офицер хүртлээ Онцгой байдлын байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байна.
Түүнчлэн "хүнлэг болон мэргэжлийн ур чадвараа харуулсан" хүмүүсийн ачаар хүндрэл бэрхшээлийг даван туулах итгэл найдвар төрүүлсэн жил байсныг ч онцолсон байна.