Баянхонгорын сурагчид дэвтрээ монгол бичгээр бичсэн төрийн дуулал, далбаагаар хавтаслажээ
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 31 сургуульд 18410 хүүхэд суралцаж тус аянд нэгдэн хүүхэд бүр монгол хэл бичгийн хичээлээр дамжуулан Төрийн дууллаа зөв бичих, цээжлэн дуулж сурах, сурагчдад төрийн дууллын мөн чанар, утга агуулга, түүхэн уламжлалын талаар ойлгуулах, төрт ёс тусгаар тогтнолоороо бахархах үзэл санаа төлөвшүүлэх зорилго тавьжээ.
















