Н.Цогбадрах: Мэрэгч амьтантай холбоотой дуудлага өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн
2020 онд нийслэлийн хэмжээнд 91 удаагийн мэргэжлийн дуудлагад үйлчилсэн. Үүний 29 хувь нь иргэдээс, 71 хувь нь цагдаагийн байгууллага болон нийслэлийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн дуудлага байна. Дуудлагын 40 гаруй хувь тарваганы дуудлага. Энэ жил мэрэгч амьтантай холбоотой дуудлага өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад тарваган тахлын эрсдэлд өртөж байгаа тохиолдол нэмэгдэж байгаа.



















