Чехүүд ба Монголчууд-70 жил ХАМТДАА
Одоогийн байдлаар Европ дахь коронавирусийн тархалттай холбоотойгоор ажлын картын өргөдөл хүлээн авахыг зогсоосон байгаа боловч нөхцөл байдал сайжирсны дараа монгол ажилчид авах, Чехийн засгийн газрын тусгай хөтөлбөр мөн виз олголт (Чех улс Монгол улсад Шенгений бусад 5 улсыг төлөөлж байгаа) үргэлжлэх болно. Монгол руу чиглэсэн Чехийн томоохон хөрөнгө оруулалтууд нь ноу-хауг хуваалцах, шинэ технологийн дэвшил авчрахад хувь нэмрээ оруулахаас гадна шинэ чанартай ажлын байр бий болгоно.


















