Улаанбаатарт 12 хэм дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр (2020.04.07) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах турхай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар үргэлжилж байна.
“Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх заалт, Далдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны анхны хуралдаан өнөөдөр (2020.04.07) 11 цаг 20 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар явагдаж байна. Хуралдаанаар "Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Нийслэл Хүрээ өргөн чөлөө” буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын авто зам, “Парк од” хотхоны харалдаа явган хүний гүүрэн гарц барих барилгын ажлыг 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хийж эхлүүлсэн.
“Хера холдинг”-ийн захирал Х.Ганхуяг өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр АН-ын хэсэг гишүүдээс ирсэн захидал болон тус намаас сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгсөн горилогчдын асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар эхэллээ. УИХ-ын дарга болон УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн, байнгын хороодын дарга нар чуулганы танхимд, бусад гишүүд байнгын хороодын хуралдааны танхимд сууцгаажээ.
Хоногт 1154 тохиолдол шинээр бүртгэгджээ
Сүхбаатарын талбайн өмнөх Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг 3,2 тэрбум төгрөгөөр шинэчлэн тохижуулах ажлыг НЗДТГ-аас хийж байгаа. Үүнийг зарим иргэд, олон нийт эсэргүүцэн шүүмжилж байгаа юм. Үүнтэй холбогдуулан ургамал судлаач, доктор, профессор Д.Бор нар нар мэдээлэл хийлээ.
Нэхэмжлэлд COVID-19 нь "үй олноор хөнөөх биологийн зэвсэг" бөгөөд тиймдээ ч Хятад улс өөрсдийн үйлдлээр олон улсын эрхзүйн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгажээ.
Бидний хувьд ихээхэн хэцүү цаг үед энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Миний бие өнөөдрийн илгээлтээ өдөр, шөнийг ялгалгүй бидний эрүүл мэндийн төлөө зогсож байдаг сувилагч, эх баригч, техникийн ажилтан, түргэний эмч, эмийн санч, эмчлэгч эмч, жолооч, үйлчлэгч, захиргааны ажилтан зэрэг эрүүлийг хамгаалахын нийт ажилтнуудад зориулав. Өнөөдөр энэхүү цар тахлын хор хөнөөлтэй цагийн зүүтэй уралдан, өөрсдийн биеийг эрсдэлд оруулан тэмцэж буй Та бүхэндээ бид талархаад баршгүй.
Энэтхэг улс бусад орнууд руу эм бэлдмэл нийлүүлэх экспортоо зогсоож байгаа талаар мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарсны дараа энэ мэдээлэлд Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп хариу өгсөн байна.
Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, С.Бямбацогт нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.07) цахим хуралдаан 10 цаг 20 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр төмөр Замчдын хөдөлмөр, эрхийг хамгаалах асуудал ноцтой зөрчидөж байгаа талаар Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.
Таван өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол 99 хүн эмч нарын хяналтанд байгаа, тэдний шинжилгээг баталгаат лаборатори руу илгээжээ.