Бээжин, Эрээн хотод зорчигчдын АНХААРАЛД
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтанд оруулах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн хилийн чанадаас Бээжин хотод ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчийг өөрийнх нь зардлаар төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлан ажиглах шийдвэрийг Бээжин хотын захиргаанаас гаргажээ.



















