Дэлхийн банк: Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг сааруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай
БНХАУ-д нийлүүлэлтийн тасалдал анх үүсгэж байсан вирусын тархалт одоо дэлхийн эдийн засагт нөлөөлөхүйц томоохон цочрол болж хувирлаа. Зүүн Ази, Номхон Далайн (ЗАНД) хөгжиж буй орнууд дэлхийн худалдааны хурцадмал байдлын нөлөөллөөс алгуур сэргэж байсан ч COVID-19 халдварын тархалттай тэмцэж, цаашид дэлхийн санхүүгийн зах зээлийн цочрол, хямралтай нүүр тулгарах төлөвтэй боллоо.



















