Т.Бадрал: Монгол Улсад аль ч орны иргэнийг өнөөдрөөс нэвтрүүлэхгүй
ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Энэ цаг үеэс эхлэн гадны аль ч улс орны иргэдийг Монгол Улсад хүлээж авахгүй. Зөвхөн хүнс тээврийн жолооч нарыг нэвтрүүлнэ" гэлээ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Энэ цаг үеэс эхлэн гадны аль ч улс орны иргэдийг Монгол Улсад хүлээж авахгүй. Зөвхөн хүнс тээврийн жолооч нарыг нэвтрүүлнэ" гэлээ.
Чикаго хотын "Монгол төв"-ийн хамт олон Улсын онцгой комисст 30 хонь хандивлалаа. Тус төвийн захирал Н.Батцэнгэл уг хандиваа Поп дива дуучин Ж.Алтанцэцэгээр хүргүүлсэн бөгөөд хандивыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.
Улсын онцгой комиссоос байгуулсан шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ны дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Бага баян" амралтад тусгаарлагдсан 60 гаруй иргэн төлбөрөө төлөөгүй байгаа. Эдгээр иргэнийг яаралтай төлбөрөө төл гэдэг үүргийг өгч байна" гэлээ.
Монголчуудын уламжлалт мэндчилгээ хөөрөг зөрүүлэх ёсны гол хэрэгсэл, гоёл чимэглэлийн нэг нь хөөрөг юм. Хөөргийг төрөл бүрийн үнэт чулуунаас гадна шил, мод зэргийг ч ашиглан хийсээр иржээ.
УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга З.Нарантуяа нар оролцож байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргилыг холбогдуулан шалгасан. Энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдэж О.Боргилд таван жил гурван сарын хугацаагаар хоригдох ял оноолоо.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Тэнгэрийн тойрог" төсөл буюу хотын А бүсэд 6-12 метр өндөрт, нийтдээ 14 км урттай, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй хоёр түвшний, 27 орох, гарах цэгтэй гүүрэн замын байгууламж шийдлийн тухай танилцуулсан. Энэ талаар "Тэнгэрийн тойрог" төслийн багийнхан мэдээлэл хийж байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 945 иргэн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна. Баян-Өлгий аймгийн нэгдсэ эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэн байгаа бөгөөд тухайн иргэн гуравдугаар сарын 14-ны өдөр шүд өвдсөн, халуурсан зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна. Иргэний шинжилгээний сорьц ХӨСҮТ-д хүргэгдэн ирж байгаа.
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын амьдралд түгээмэл тулгамдаж байгаа асуудал, саад, бэрхшээлүүдийг шийдвэрлэх, арга замуудыг намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор “МӨРИЙН ХӨТӨЛБӨР-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” цахим санал асуулгыг өрнүүлж эхэллээ. Тус холбоо залуусаас ирсэн санал бүртэй нэг бүрчлэн танилцаж асуулгыг нэгтгэсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн н.Анузаяа нарын албаны хүмүүс оролцлоо.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.16/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
Өнгөрсөн өдрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ ханш харьцангуй тогтвортой, худалдаа эрхлэгчид ёс суртахуунтай хууль журмаа сахилаа. Цаашдаа ч үнэ ханшийг хөөрөгдөхгүй тогтвортой байлгана гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байгаа юм.
Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна. Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ. Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын Захирагч энэ үеэр онцгойлон санууллаа.
Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурсан бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар, 1263 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 87.4 хувиар тус тус өсчээ.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03-14,15-ны өдрүүдэд нийт 242 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 149-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Монгол улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга А/333 тоот захирамж гарган зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон. Энэхүү захирамжийн хэрэгжилт өнөөдрөөр дуусгавар болсноор үсчин, гоо сайхан, зах худалдааны төвүүдийн хүнсний тасаг, ломбард, хими цэвэрлэгээ, авто худалдаа, засварын төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин фитнесс, спорт заал, уулын ам болон баар, цэнгээний газруудын үйл ажиллагаа нээгдээгүй хэвээр байгааг анхаарууллаа.
УИХ-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл ажил явагдаж байна. СЕХ сонгуулийн хуулийн дагуу ажиллаж, улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбоо нь ууган намын мөрийн хөтөлбөрт залуучуудын саналыг тусгахаар цахим санал асуулгыг энэ сарын 13-аас авч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч Т.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
Монгол улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссooc дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, захирамжид дурдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжилж байна.
Бизнес орлогогүйдэж, өрхийн төсөв нимгэрч, ажиллах нь ажиллаж амрах нь амарч арайхан л өдөр хоногийг залгуулж буй ч бүгд л амьд үлдэх хүсэлтэй. Гэтэл өндөр байшингийн ирмэг дээрээс үсрээд амиа хорлохыг хүссэн өөр нэгэн ч байна.
Эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор Монголбанк мөнгөний бодлогоо нэг нэгж хувиар буулгаж банкуудын заавал байх нөөц хөрөнгийн хэмжээг хоёр хувиар буулгаснаа өнгөрөгч долоо хоногт зарласан. Ингэснээр зээлийн хүүгийн дарамт буурах уу гэсэн хүлээлтийг олон нийтийн дунд үүсгээд байна.