"Хулгайн зам"-аар явж хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгсэл саатуулагдлаа
Улсын Онцгой комиссын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг 2020.03.03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсантай холбогдуулан өчигдөр /2020.02.26/ Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан.















