Уураа "Уучлаарай"-аар солихыг уриалж 3000 оюутанд лекц уншив
Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар Хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын гэмт хэрэг сүүлийн таван жилд нэлээн өсчээ. Тодруулбал, нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, JCI хамтран "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аяныг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд өнөөдөр ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ажилтнууд их дээд сургуулийн 3000 орчим эрэгтэй оюутнуудад харилцаа хандлага, эрүүл мэндийн талаар лекц уншиж, сургалт зөвлөгөөн зохион байгуулав.


















