Дадлага, сургуульд 60 орчим алба хаагч хамрагдав
Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн аврах анги-105-аас “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг Гачуурт тосгон, Туул голын Хар усан тохойд зохион байгууллаа.



















