Дублинд үймээн дэгдэв
Цагдаагийн газрын мэдээлснээр, цагдаагийнхан дуудлага хүлээн авч хэргийн газар ирэхээс өмнө тухайн газарт явсан хүмүүс хэрэгтнийг саатуулж, бүсэлсэн байна. Мөн хэрэгтэн хэсэг залуучууд руу халдахыг завдсан ч хүмүүс саад болж зогсоожээ. Түүнийг баривчлах үед биен дээр нь хутганы шарх байсан гэх бөгөөд тэр өөрийгөө хутгалж гэмтээсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа аж.



















