Гурвын даваа эхэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Алдар цуугаа дуудуулсан хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээнээ гарлаа.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Алдар цуугаа дуудуулсан хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээнээ гарлаа.
Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэрт үнэгүй зорчуулахаар болсон. Нийтийн тээврийн үнэгүй үйлчлэх энэ чиглэл Дүнжингараваас төв цэнгэлдэх хүрээлэн гэсэн маршруттай аж.
Энэ жилийн тухайд төрийн түшээд уламжлалт загварын дээлийн түлхүү сонгож, гоёжээ.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Ховд аймгийн харьяат Б.Буяннэмэхийн хээр халзан түрүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн харьяат Д.Дагвадоржийн өсгий цагаан, айргийн гуравт тус тус хурдаллаа.
Монгол үндэсний наадмын дөрөв дэх төрөл болон хөгжиж буй шагайн харвааны асар уухайгаар дүүрч, шагайчид цэц мэргэнээ сорьж байна.
Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд гарааны зурхай руу хөдөлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол наадам, дэлхийн наадам болжээ хэмээн хэлсэн.
Уухайн дуу цуурайтсан сурын асарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зочлов.
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харвааны дүн гарчээ. Урианхай сурын харвааны нэгдүгээр байранд Завхан аймгийн Тэс сумын иргэн, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны харваач Б.Хатансайхан 28 оноогоор тэргүүлсэн байна. Харин хоёрдугаар байранд Ховд аймгийн Дуут сумын иргэн Д.Чулуунбат 28 оноогоор бичигджээ.
1-р байр: Завхан аймаг Тэс сумын уугуул, Зэвсэгт хүчний Алдар спорт хороо Б.Хатансайхан – 28 оноо
2-р байр: Ховд аймаг Дуут сумын уугуул Д.Чулуунбат-27 оноо
3-р байр: Баян-Өлгий аймаг, Буянт сумын харьяат Б.Мөнхтөр-26 оноо
4-р байр: Ховд аймаг Дуут сумын харьяат З.Баярсайхан-25 оноо
5-р байр: Баян-Өлгий аймаг Буянт сумын харьяат Хөхийн Бямбажав-25 оноогоор шалгарсан бол,
Жил бүрийн улсын баяр наадмын 11-ний орой нийслэлчүүдийг цуглуулдаг арга хэмжээ бол “Улаанбаатарын үдэш” цэнгүүн билээ. Уламжлал ёсоор өнөө орой Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Эх орноо хамтдаа дуулъя уриатайгаар болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
Төрийн тэргүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний төвд залсан Төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв тойрсны дараа туганд мэхийн ёсолж хүндэтгэв. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлсэн анхны тохиолдол юм.
Үндэсний их баяр наадмаар өнгөрсөн жилээс эхлэн МЗХ-ноос санаачилан “Залуусын наадам”-ыг зохион байгуулж, дуутай хууртай, уралдаант хөгжөөнт тэмцээнтэй баяр наадмын нэг үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд 600 орчим худалдаа үйлчилгээний цэг ажиллаж байгаа бөгөөд наадмаар хуушуур 1000 төгрөг
Андриод утаснаасаа бөхөө үзэж, торгон агшныг шайрлэх онлайн наадамчид ёстой завгүй суугаа. Тэр давлаа уналаа... тэр дороо дэлхийн нөгөө бөөрөнд суугаа наадамчинд хүрнэ.
Баяр наадмаар Нийслэлийн эрүүл мэндийн газарт шуурхай алба ажиллаж байна.
Үндэсний их баяр, наадам Хүй долоон худагт Их насны морьдын уралдаанаар үргэлжлэх гэж байна. Хөл, хөдөлгөөн их байгаа энэ үед хүүхэд эцэг, эхээсээ төөрөх нь их байгаа тухай цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн анхааруулсаар байна.
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Газар газрын өнцөг булан бүрээс ирсэн шандас хурдан 193 азарга уралдсанаас МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэчулууны уяж, 280 дугаартай Н.Пүрэвбаярын унасан, Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар азарга түрүүлэн, торгон жолоогоо өргүүлж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олныг баясгалаа. Харин аман хүзүүнд, МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батболдын хээр бундан давхисан бол айргийн гуравт мөн л МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батбилэг зээрд бундан, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат манлай уяач Т.Болдбаатарын халиун зуузай, айргийн тавд Ховд аймгийн харъяат Загджавын Мэндсайханы хээр чандман азарга хурдалж наадамчин олныг баясгалаа.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэллээ.
Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан
Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй ард түмэн минь сайхан наадаж байна уу?
Үндэсний баяр наадамд зориулсан соёл урлагийн арга хэмжээний онцлох бөгөөд томоохон нь Чингисийн талбай тоглогдсон Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван толгой” дуурь байв