ГААГТ СААТУУЛАГДСАН Р.ДУТАРТЕ ХОТЫН ДАРГЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ
Хар тамхины дайн хийж, олон мянган хүний аминд хүрсэн хэргээр Гаагт саатуулагдсан Филиппины Ерөнхийлөгч асан Родриго Дутерте Давао хотын захирагчаар дахин сонгогдох нь тодорхой боллоо. Хотын даргын сонгуулийн саналын 80 хувийг тоолсны дараа Родриго Дутерте хамгийн хүчтэй өрсөлдөгчөөсөө найм дахин олон санал авсан байна. Өдгөө Нидерландад саатуулагдаж буй түүний ялалт улс төрийн нэр хүнд хэвээр байгааг харуулж байна.



















