Хэнтий аймагт "Монголын нууц товчоо" цогцолбор сүндэрлэнэ
Цахим сүлжээнд Хэнтий аймагт сэлэмний хөшөө барьж эхэлсэн гэх зурагтай мэдээлэл олны хараанд өртсөн. Тэгвэл хөшөө барьж буй нь үнэн боловч Сэлэм биш харин "Монголын нууц товчоо" гэж хаягласан цогцолборын суурь ажээ.



















