Ц.Даваасүрэн: ҮХЦ-ийн есөн гишүүнийг эргүүлэн татах шаардлага хүргүүллээ
Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Колумбийн Тулуа хотын шоронд гал гарч, 51 хоригдол амиа алдсан талаар тус улсын Хуульзүйн сайд Уилсон Руис мэдэгдсэнийг CNN агентлаг дамжуулжээ.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 49 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 29 нь Улаанбаатарт, 20 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
ОХУ Украинд дайн өдүүлж, Украины эдийн засагт ихээхэн хохирол учруулан, эдийн засаг нь сүйрлийн ирмэг дээр ирсэн энэ үед дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгаж, буцалтгүй тусламж болон хөнгөлттэй зээл олгосоор байгаа юм.
2021-2022 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төгсөх нийт 14790 суралцагч байна.
Коронавирусийн дэгдэлтийн улмаас түр хугацаагаар үүд хаалгаа барьсан Диснейленд зочдоо дахин хүлээж авахад бэлэн болсон талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Хэрвээ Монгол Улсын иргэд хэдэн арваараа хүний нутагт оргож зугтаад, ор сураггүй алга болвол үүнд Монголын төр буруутай. Энэ төр засаг иргэнээ зугтагч болтол нь зовоож байна гэсэн үг. Хэн ч эх орноосоо зугтахыг хүсэхгүй. Ажилтай, хангалттай цалин орлоготой, сэтгэл хангалуун байсан бол эх орондоо эзний хувиар сэтгэл амар амьдрахыг хүснэ. Гэвч Монголд тийм боломж байхгүй.
Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр голын усанд живж амь насаа алдсан иргэд нь ихэнх тохиолдолд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, мэдэхгүй гарц гармаар гарах гэж оролдсон, усанд сэлдэг гэж эрдсэн, өөртөө болон бусдад тавих хяналтаа алдсан нөхцөл байдал зонхилж байна.
Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас хатуу хөл хорионд байсан Хятад сүүлийн үед өвчний тохиолдол эрс багассантай холбоотойгоор зарим оронтой харилцах агаарын хилээ нээсэн. Үүнтэй холбоотойгоор гадаадын орнуудаас ирэх хүмүүст зориулсан тусгай журам боловсруулжээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх долдугаар сард зүүн болон говийн аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халалт, гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
“Одоо Элбэгдорж Монголд барууны санхүүжилтээр барууны чиг хандлагыг “зөөлөн аргаар түгээн дэлгэрүүлэх” ажлыг гүйцэтгэдэг. Гэхдээ Элбэгдорж олон тулгуурт Монгол Улсыг Оростой ашигтай харилцаагаа хадгалж үлдээсэй гэж хүсдэг” хэмээн eadaily хэвлэлийн нийтлэлд бичсэн байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
БНСУ-ын талаас албан ёсоор манай улсад мэдэгдэл ирүүлээгүй байна. Монгол Улсын иргэд Жэжүд нэг сарын хугацаатай визгүй зорчих эрхтэй. Тус иргэд зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон бөгөөд визний хугацаа нь долдугаар сарын 21-нд дуусна. Тиймээс тус иргэдийг визний зөрчилтэй гэж үзэхгүй. Долдугаар сарын 9,14-нд Жэжүгээс Монгол руу нислэгтэй. Тиймээс тус нислэгээр ирнэ гэж найдаж байна
Орос улс НҮБ болон түүний бусад салбар байгууллагад даргалах, тэр тусмаа Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд байх эрхгүй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Лхагва гарагийн мэнд. Монголчууд бидний уламжлалт Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлджээ. Эдгээр өдрүүдэд иргэд наадмын гоёлоо бэлдээд тун ч завгүй байна. Томоохон зах худалдааны төвүүдээр наадмын гоёл, аяллын бэлтгэлээ базаасан залуус олон харагдана. Энэ жилийн наадам өргөн дэлгэр болох нь дамжиггүй. Учир нь өнгөрсөн жил коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглээгүй. Харин энэ жил тэмдэглэнэ.
Украины эсрэг Орос өдүүлсэн дайн мягмар гарагт 125 дахь өдрөө үргэлжлэв. Оросын арми хөрш орныхоо суурин газруудыг эзлэх оролдлогоо үргэлжлүүлж, харин Украины Зэвсэгт хүчин болон бүс нутгийн хамгаалалтын отрядууд хариу эсэргүүцэл үзүүлсээр дайны ээлжит нэг өдөр өнгөрлөө.
Хурдалсан, нойрмоглосон, согтуу, бүрэн бус, гэрлээ шилжүүлдэггүй анхаарал нь сарнисан гээд олон олон асуудал дагуулсан замд бид хөдөлгөөнд оролцож байна гэдгийг анхаарч үйлдэл бүр ээ ХЯНАЖ хөдөлгөөнд оролцоно уу.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Якутын нутаг дэвсгэр даяар онц байдал тогтоожээ. Энэ нь тус бүс нутагт дэгдсэн ойн түймэртэй холбоотой гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.