Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг Вьеатнам руу буцаажээ
Хамгийн сүүлд энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу 4 вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаасан байна.
















