ГХЯ: Жагсаал болж буй газруудаар зорчихгүй байхыг анхааруулж байна
Хонконгоор дамжин өнгөрөх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. Иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэнээс болж үүрийн 4 цагаас эхлэн 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байна.















