Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т 2019.08.05-ны өдрийн 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т 2019.08.05-ны өдрийн 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин 2019.08.04-ний өдрийн 21:50 цагт шатжээ.
Энэ оны эхний хагас жилд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 9.8 хувь нь Гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг байна. Гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэргийн 58.3 (1229 хэрэг) хувийг гэрлэлт цуцалсан шийдвэр эзэлжээ. Гэрлэлт цуцлах шийдвэр 58 хувийг эзэлсэн ч эвлэрүүлэн зуучлалын амжилт өссөн эерэг дүн гарсан байна.
Улаанбаатар хотод өчигдрөөс /2019.08.05/ эхлэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буулаа гэсэн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 44 иргэний /29 том хүн, 15 нь хүүхэд/ аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Улаанбаатар хотод хоёр өдрийн турш их хэмжээний усархаг бороо орж, замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрч байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Одоо дахиад хэд хэдэн шүүгчийг явуулах тухай ч яригдаж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар усны ослын хоёр удаагийн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Улаанбаатар хотод их хэмжээний усархаг бороо орж замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүсч байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, 2 хүн амиа алдсан байна. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоожээ.
2019 оны наймдугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компанийн импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, экспортлогч оронд нь буцаалаа.
Амралтын өдрүүдэд /2019.08-03-2019.08.04/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 483 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 310 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал Гааль, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, нутгийн захиргаа, төрийн өмчит зэрэг байгууллагын нэр бүхий 15 албан тушаалтныг яллагдагчаар татсан байна. Одоо ажиллагаанд 413 хэрэг шалгагдаж байгаа аж.
Халх голын дайн нь 1935 оны 12 дугаар сард Япончууд Халхын сүмийг эзлэн авснаар эхлэл нь тавигдсан гэж үздэг.
Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т/ тус сумын харьяат О /43 настай, эрэгтэй, согтуу/ “Дэлгэрмөрөн” голын эрэг дээр иргэн Ц-тэй дайралдаж амиа хорлоно гээд голын ус руу орж урссан" тухай дуудлага 2019.08.04-ний өдрийн 15:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Тодруулбал 2019.07.30-ны өдрийн 07.20 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын Габлиут багийн Ухаа худаг уурхайгаас гашуун сухайт хилийн боомт орох 113 км шонгийн хажууд /Сумын төвийн урагшаа 68км/ асфальтан замд амины Toyota Rav-4 маркийн автомашин онхолдож зорчигч найман сартай, эмэгтэй А нас барсан байна.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.07.29-20196.08.01-ний өдөр нийт 965 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 637 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 22 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 13.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Монгол улсад өнөөдрийн байдлаар 871350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 501934 нь нийслэлд бүртгэлтэй байна. Энэ нь нийт автомашины 57.6 хувийг эзэлж байгаа юм.
Долоон настай охины гарын дөрвөн хурууг цавчиж, хүнд гэмтээсэн хэрэг өнгөрөгч тавдугаар сард гарсан.
Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо "Баянмонгол" хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замын гадаргуун ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал тус замыг хаах шаардлагатай болжээ.