Хотын татварыг нэг хувь байхаар баталлаа
НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл хүлээн авах журмыг хэлэлцэн баталлаа.

















