Нийслэл нэг ч тендер зарлаагүй байна
2022 онд улсын төсвийн 3.1 их наяд төгрөгөөр 717 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ.
2022 онд улсын төсвийн 3.1 их наяд төгрөгөөр 717 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозамыг барихаар олон улсад нээлттэй тендер зарлах шийдвэр гаргалаа. Өмнө нь энэ төсөлд тендер зарлагдаж, 2015 онд гүйцэтгэгч шалгарсан ч ажил хангалтгүй байснаас концессын гэрээ цуцлагдсан байна. Тиймээс 2022 оны 02 дугаар сарын 15-нд багтааж, олон улсад тендер зарлах үүргийг Ерөнхий сайд өгчээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж үзсэн байна. УОК-оос төрийн албан хаагчдын 50 хувийг цахимаар ажиллуулах саналыг гаргажээ. Харин энэ саналыг Ерөнхий сайд дэмжээгүй, төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүргийг өгсөн байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан намын дарга нартай цахим уулзалт хийж байна.
УИХ-ын 2021 оны намрын чуулганы сүүлийн хуралдаанаар 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтаа “цэвэрлэгээ” хийж байна. Өмнөх Ерөнхий сайд нараас ялгаатай нь тэр танхимдаа халаа, сэлгээ хийх Үндсэн хуулийн эрхтэй. Сайд нарыг чөлөөлөх, томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Ерөнхийлөгч, УИХ томилгоотой танилцах төдий эрхтэй. Ерөнхий сайд энэ бүрэн эрхээ БОАЖ-ын сайд Н.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг томилж, хэрэгжүүллээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар,
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалыг хэрэгжүүлэх үйлсэд бас нэгэн чухал алхам хийж, анхдагч болон шинэчилсэн найруулга 16, өөрчлөлт оруулах тухай 234 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6 хууль, Улсын Их Хурлын 39 тогтоолыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ тамгаа гардан, үүрэгт ажлаа авлаа.Шинэ томилогдсон сайдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг хүлээлгэн өгөхдөө “Оршихуйн үндэс болсон байгаль дэлхий, хүн зон ан амьтадын талаар явуулах төрийн бодлого тань мэргэн байг” хэмээлээ.
Өнөөдөр Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар, холбогдох байгууллагад чиглэл өгөх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
Засгийн газрын гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо. Түүнийг БОАЖ-ын сайдаар томилсон батламж бичигт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарын үсэг зурж, баталгаажууллаа.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан нь Засгийн газрын болон холбогдох хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнд хүрээгүй, Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан шалтгаанаар БОАЖ-ын сайдын үүрэгт ажлаас огцруулж байна.
УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаагдана.
Ардчилсан намын тамганы маргааны асуудлыг эхлүүлсэн төрийн албан хаагч нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Харамсалтай нь энэ асуудалд хэрэг үүсгэн шалгаагүй. Энэ удаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс бүртгэлийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өнөөдөр өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн, Ц.Туваан нар тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн төслийг өргөн барьж буй талаараа мэдээлэл хийлээ.
Хилийн чанадад байгаа монголчууд асуудал үүсэхээр Элчин сайдын яамандаа ханддаг. Солонгос дахь Элчин сайдын яаманд ажилладаг хүмүүсээс угтах ажилтан, Элчин сайд хоёр л солонгос хэлтэй. Таныг очихоор зөвлөх гурван зөвлөх чинь солонгос хэлгүй. Нэг хүнээр хөтлүүлээд ажлаа хийдэг баг тэнд ажилладаг. Солонгост зөвхөн англи хэл биш Солонгос хэлтэй хүн хэрэгтэй. Тэгж байж иргэнийхээ асуудлыг шийднэ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Б.Ачбадрахын хувьд дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод мөн эрхээ аван өрсөлдөж байв.