"Эдийн засгаа эко болгоцгооё" төсөл хэрэгжинэ
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй Пипл Ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тимоти Шон Женкинс, Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх Фабрицио Орсини, 2022 оноос шинээр хэрэгжиж эхлэх “Эдийн засгаа эко болгоцгооё” төслийн менежерүүдийг хүлээн авч уулзлаа.


















