Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжийг судлах үүрэг өглөө
Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна.
Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна.
Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд автобоомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.
Засгийн газар Төрийн зарим хяналт, шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих уг хуулийн төсөл 2022 оны 02 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана.
БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээврийн үйл ажиллагааг халдвар, хамгааллын өндөр хяналтад зохион байгуулж, чингэлэг тээврийн үйл ажиллагааг ийнхүү эхэллээ.
Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Хуульзүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Өнөөдөр байнгын хороо болон ажлын хэсгийн хуралдаанууд болно.
Уралдааны хүрээнд манай орны ерөнхий боловсролын сургуулиудын олимпын танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бие бялдрын хүмүүжлийн ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, биеийн тамирын багш нарын ажлын хариуцлага, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажлууд зохиогдох юм.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Сайжруулсан шахмал түлшний хоногийн үйлдвэрлэл борлуулалтаа гүйцэж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн Цагаан сарын өдрүүдийг дуустал борлуулалтын явуулын цэг байгуулахаар төлөвлөж байна. Өндөрлөг, алслагдмал цэгүүд, түлш авахад хүндрэлтэй байршлуудад явуулын цэг ажиллана. Түүнчлэн 6098 зорилтот өрхөд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн зургаан шуудайгаар тооцож, сайжруулсан шахмал түлшийг олгож эхэллээ. Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 142-р тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй 18 ажлын 15 нь хяналт шалгалт руу чиглэсэн.
Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын өмнө бид хэд хэдэн үүрэг хүлээсэн. Тэр дундаа 2022 оны нэгдүгээр улиралд багтаж гүйцэтгэх хэд хэдэн үүрэг хүлээсэн. Үүний нэг нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиа батлан гаргах. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг бүртгэлжүүлэх, үнэт эдлэл худалдан авах үйлчилгээг бүртгэлжүүлэх, ББСБ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, ашгийн төлөө бус хуулийн этгээдүүдийн эрх зүйн орчин боловсронгуй болгох гэсэн үүргүүдийг хүлээсэн. Мөн энэ ондоо багтаж стратегийн төлөвлөгөөгөө УИХ-д танилцуулж, батлуулна. Мөн 2022 оны төгсгөлд FATF-д тайлангаа хүргүүлэх ба 2023 оны нэгдүгээр улиралд тайланг үнэлж, Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай орон эсэх талаар дүгнэлт гаргана. Өөрөөр хэлбэл, саарал жагсаалтад орох эсэх эхээр саарал жагсаалт орох эсэх дүгнэлтийг гаргана.
Монголд шударга шүүх тогтолцоо хэрэгтэй байна. Улсын дээд шүүхийн шүүгч асан Х.Сонинбаяр, түүнд нөлөөлсөн УИХ-ын гишүүн Ц.Туваантай холбоотой Ардчилсан намын бүртгэлд өөрчлөлт оруулсан тухай асуудлаар мэдээлэл хийнэ. Өнөөдөр үндсэн хуулиар олгогдсон хүний эрх зөрчигдөж байна. Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтныг томилсон этгээд улс төр, хараат бус байх байдал алдагдаад байгаа. Шүүхийн тогтолцоо байхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга шударга ёсыг тогтооно гэж өөрөө шударга бусын хонгилыг бий болгосон байна. Энэ нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийгэм улс төрд болж байгаа үйл явдлаас нотлогдож байгаа. Үүний нэг илрэл нь Ардчилсан намд тулгамдаад байгаа намын нэр хүндийг зохион байгуулалттай унагаж байгаа Х.Баттулга, түүний байгуулсан шүүх засаглалын зарим албан тушаалтнуудтай холбоотой асуудал юм.
УИХ дахь АН-ын бүлгийнхэн хуралдаж чадахгүй байгаа буруугаа УИХ-ын дарга Г.Занданшатар руу чихлээ.
Сүүлийн өдрүүдэд хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол огцом нэмэгдэж, 1000-ийг даваад буй. Мөн омикрон хувилбар бүртгэгдсэнээр Монгол Улсад коронавирусийн халдварын дөрөвдүгээр давалгаа эхэллээ. Дөрөвдүгээр давалгааны оргил үе нь 01 дүгээр сарын сүүл, 02 дугаар сарын эхээр байна хэмээн тооцоолжээ.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдана.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй, товлосон хугацаанаас багагүй цагаар хоцорч эхэллээ.
Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн сан бүрдүүлж, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, НБГ, ЕБ-ийн 45 сургуульд цахим контент бүтээх бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ёслолыг нээж хэлэхдээ “Үндсэн хуулийн ой бол Монголын нийт ард түмний бахархалт, тэмдэглэлт үйл явдал юм. Улсын Их Хурлаас Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан төлөвлөсөн арга хэмжээнүүдийг маркийн нээлтээр эхэлж байна. …Шуудангийн марк гэдэг бол аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа байдаг.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар өнөөдөр (2022.01.07) Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.