АН Шүүхийн хуулийн шинэчлэлээр гурав хоногийн завсарлага авлаа
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэв. Хуралдааны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн танилцуулсан.

















