АН-ын их хурал эхэллээ
Ардчилсан намын X их хурал өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 аймаг, есөн дүүрэгт нэгэн зэрэг ёслол төгөлдөр эхэллээ. Энэ удаагийн их хурал ковид-19 өвчлөлийн үед буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд болж байна. Тиймээс АН-ын нийт гишүүдээс сонгогдсон их хурлын 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр нэгэн зэрэг холбогдож хуралдаж байгаа юм. Мөн Монгол Улсын түүхэнд намын их хурал анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой.

















