ШУУД: Э.Магнайбаярыг эргүүлэн татах талаар мэдээлэл хийж байна
Орон нутгийн сонгуулиар Баянгол дүүрэгт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаяр МАН-д элссэн билээ.
Орон нутгийн сонгуулиар Баянгол дүүрэгт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаяр МАН-д элссэн билээ.
Коронавирусийн зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 340, эдгэрсэн хүний тоо 321, эмчлэгдэж байгаа 28 өвчтөн байна.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр /2020.10.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг өмнө нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын данснаас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн тухай мэдээлэл цацагдаад байгаа юм. Үүнд тайлбар өглөө.
Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж ард иргэдийн санал, хүсэлтэд үндэслэн “Өндөр настаны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай” хуулийн төслийг санаачилснаа танилцуулав.
Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэртэй байхаар заажээ. 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авах нь амьжиргаанд хүрэлцэхгүй. Өнөөдөр 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 300 орчим мянга нь 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч байна гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцоллоо.
Орон нутгийн сонгуулиар бүрдсэн НИТХ албан ёсоор бүрэн эрхээ баталгаажуулж, удирдлагуудаа томиллоо. Одоо мөрийн хөтөлбөрөө батлан, ажиллаж амласнаа хэрхэн биелүүлэхийг нийслэлчүүд харж байна.
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр хуралдана.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан.
Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан. Байнгын хороо Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхийг дэмжжээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ийг хэлэлцэж байна.
НИТХ-ын Анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн НИТХ-ын төлөөлөгчид бүрэн эрхээ баталгаажууллаа. НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН найм, ХҮН гурван суудал тус тус авсан юм.
НИТХ-ын Анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгчид бүрэн эрхээ баталгаажууллаа. Дараагаар нь НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. МАН-ын Удирдах зөвлөлөөс ирүүлсэн саналын дагуу НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонгох саналыг ирүүлсэн байлаа. Танхимаас өөр нэр дэвшигч байсангүй. Тиймээс НИТХ-ын тогтоолоор НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонгох тогтоолын төслийг баталлаа.
Шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ундармаад нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар өнөөдөр болно. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН гурван суудал авч, МАН үнэмлэхүй олонхи болсон.
Манай улс анх удаа биеийн давхцахгүй үйлдэл буюу хурууны хээгээр нь гадаадын иргэдийг бүртгэх бүртгэлтэй болж байгаа юм. Гадаадын иргэдийн нэгдсэн хяналт байдаггүй. Түүнээсээ болоод зөрчил гардаг.
Байгаль,орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өмнөх Засгийн газарт эрүүл мэндийн салбарыг удирдаж байв. Дэлхий дахинаа дэгдсэн цар тахлын нөлөө хамгийн бага орноор манай улс нэрлэгдэж байна. Түүнийг эрүүл мэндийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж сайн ажилласан сайд хэмээн үнэлдэг. Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдаар томилогдоод гурван сар орчим болж байна.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.