Сэжигтнүүд сууж явсан машин Хэнтий аймагт осолджээ
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу малын хулгайн хэргээр шүүх хуралд оролцохоор явж байсан сэжигтнүүд замдаа осолдсон талаарх мэдээдэл “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт гарчээ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу малын хулгайн хэргээр шүүх хуралд оролцохоор явж байсан сэжигтнүүд замдаа осолдсон талаарх мэдээдэл “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт гарчээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/30, 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу Өмчийн харилцааны газраас дараах 1 аж ахуйн нэгж, 6 барилга байгууламжийн нээлттэй дуудлагын худалдааг 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Хангарьд ордны 14 дүгээр давхрын хурлын их танхимд зохион байгуулж явууллаа.
Нийслэлийн Засаг даргын “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамжийн дагуу Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр угсраа автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн жил нээлттэй зарласан.
онгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс өнөөдөр “Ажилтай, орлогтой-Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг хавсралтаар баталлаа.
Азид анх удаа нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Манай улсад болох уг тэмцээн энэ сарын 21-ээс ирэх наймдугаар сарын 3-ний өдрүүдэд Налайх дүүргийн Дархан ноёны хөндий буюу Зэвсэгт хүчний 337-р ангийн дэргэд болох аж.
Гавьяат жүжигчин С.Жавхлан, гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар Чингисийн талбайд үсээ хусууллаа. С.Жавхлан өнөөгийн төр засгийн явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж, тэмцлийн дээд хэлбэр болох үсээ хусуулах аргыг сонгосноо мэдэгдээд байсан юм.
Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой 2015 онд тохиож байна. Ойг зохион байгуулахтай холбогдуулж “Монгол тээвэр нэгдэл” компани өөрийн салбарын компаниудын дунд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван Толгойд анх удаа томоохон арга хэмжээг зохион байгууллаа.
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг хийжээ.
Үндэсний их баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын 200 гаруй албан хаагч хяналт тавьж ажиллахаар болжээ. Энэ талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, тус газрын ХХААҮҮХХ-ийн дарга Д.Энхбат, ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш нар мэдээлэл хийлээ.
Тэдний мэдээлж буйгаар наадмын үеэр Төв цэнгэлдэхийн гадна 600 орчим, Хүйдолоо худаг дээр 200 орчим худалдаа эрхлэгчид тус тус үйлчилгээ үзүүлэх аж. Тэдгээрээс 80 хувь нь хүнсний худалдаа 20 хувь нь бусад худалдаа байх юм байна.
Төв цэнгэлдэхэд 480 хуушуур, шорлогын худалдаа болно. Ингэхдээ тоггүй, зөвхөн газаар хүнсний бүтээгдэхүүнээ боловсруулахаар болсон гэдгийг тэд албан ёсоор мэдэгдэв. Ингэхдээ зөвхөн хөргөгч, хөлдөөгч ажлуулах тог цахилгаан өгөх юм байна.
Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн ярихдаа “Цаг агаарын мэдээгээд наадмын өдрүүдэд Улаанбаатарт хэт халах төлөвтэй байгаа. Тиймээс манай байгууллагын газны чиглэлийн байцаагч нар маань зөвлөмж гаргасан. Халуун дулаан уур амьсгалтай, эрчим хүчний хязгаарлалттай байх энэ үед хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс зургаан дүүргийн аж ахуйн нэгжүүддээ дээрхи зөвлөмжийг хүргүүлж эхэлсэн. Баярын өдрүүдэд иргэдийн хэрэглээ ихэсдэг. Тиймээс иргэд маань өөрсдөө хүнсний бүтээгдэхүүнд дор бүрнээ хяналтаа сайн тавихыг хүсч байна. Мөн албан ёсны зөвшөөрөлгүй, гар дээрээс ил задгай худалдаанаас зайлсхийхийг уриалж байна” гэв.
Түүнчлэн наадмын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа учраас халуун үед газыг хэрхэн аюулгүй ашиглах зөвлөмжийг онцгойлон өгч байгаа юм байна.
Уг зөвлөмжид Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд тамхи татахгүй, ил задгай гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.
Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
-Газ гэхээр их аюултай сонсогдож байна. Аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
-ОБЕГ, НМХГ-ын дарга нарын тушаалаар баяр наадмаар 200 гаруй улсын байцаагч хяналт тавин ажиллах болно. Худалдаа эрхлэгчдэдээ газтай холбоотой дөрвөн төрлийн зөвлөмж хүргэж байгаа. Байцаагчид газны ашиглалтыг алхам тутамдаа шалгах болно.
-Сүүлийн үед иргэд урд хөршөөс баталгаагүй газ оруулж ирэн ашиглах болсон. Үүндээр хяналт тавьж байгаа юу?
-Ер нь бол газ хангагч байгууллагуудтай хамтарч ажиллаж, хяналт тавьж байна. Сүүлийн гурван жил 8000 орчим баталгаагүй газ орж ирсэн байдаг. Тийм учраас худалдаа эрхлэгчдийн газанд хатуу хяналт тавьж, тооллого хийх болно.
Мөн энэ жил дүүрэг бүрт хүнсний үйлчилгээ үзүүлэх цэг байгуулахаар болсон байна. Ингэснээр иргэд хол явалгүй гэрийнхээ ойр цэгээс үйлчилгээ авах боломжтой болж байна.
Түүнчлэн наадмын үеэр малын худалдаа их гардаг учир дүүргүүд тусгай цэг гарган худалдаа, нядалгааг хийхээр болжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийнхэн Эмээлт захаас, Баянзүрх дүүргийнхэн Товчооны цаанаас малын худалдааг хийх боломжтой юм байна.
Б.Дэжид
Тус замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, хоёр талаараа 1.5 метр явган замтай аж.
Монгол залуу эр зориг гарган олон хүний амь аварсан сайхан мэдээ ирлээ. Тодруулбал, Тайланд улсаас Хонконг руу СХ хэмээх авиа компанийн 216 зорчигчтой онгоц ээлжит нислэгээ хийж байсан байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт зохион байгуулах гэж байна.
Үндэсний их баяр наадам болоход 10 хоног үлдлээ. Баярын үеэр наадамчдад үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдлийг өнөөдрөөс хүлээн авч эхэлжээ.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаан Шадар сайдын өрөөнд хаалттай хуралдаж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний баяр наадмыг зохион байгуулах зарим бэлтгэл ажлын явц тааруу хийгдэж байгаа аж.
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2 дугаар ажлын хэсэг 3, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто засвар, худалдааны газруудын тохижилт, цэвэрлэгээнд үнэлгээ өглөө.
Хүүхэд байхдаа зуслангийн байшингийн ханан дээр цагаан даавуу өлгөж зуслангийнхаа бүх хүүхдүүдийг дуудаж байгаад л кино үзэж байсан биз дээ
Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Цэнхэр (Төгрөг) гол Манхан сум, Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот, Булган гол Байтаг сум орчмоор үерийн аюултай түвшинг, Булган гол Булган сум, Долооннуурын гол, Дунд Цэнхэр, Зүйл гол, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу орчмоор үерийн түвшинг даван тус тус үерлэж байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/564 дүгээр захирамж гаргалаа.