"Сайжруулсан шахмал түлшнээс ялгарч байгаа хий хорт хавдрын эрсдэлийг 10 дахин нэмэгдүүлсэн"
Л.Ганхөлөг: Олон иргэд угаартаж нас бараад эхлэхэд албаныхан хүн угаасаа угаартдаг юм, галлагаагаа буруу хийгээд байна гэж тайлбарлах болсон. Сайжруулсан түлшинд агуулагдаж байгаа хүнд металууд болох хар тугалга, кадьми зэрэг бодисууд ихэссэн. Үүнээс улбаалаад өвчлөл нас баралт ихсэж байна. Ялангуяа бага насны хүүхдийн цусны хавдар ихэссэн" гэв.



















