Израил улсаас есөн иргэн эх орондоо иржээ

Израил улсаас есөн иргэн эх орондоо иржээ

Гадаад харилцааны яам Газын зурваст үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо буцах хүсэлт гаргасан 9 иргэнийг Анкара, Абу Даби дахь ЭСЯ-тайгаа хамтран эх оронд нь авчраад байна.

Дэлгэрэнгүй
А.Отгонцэцэг: Шүүх шинжилгээний байгууллага дүгнэлтээ үнэн зөв гаргахыг шаардаж байна

А.Отгонцэцэг: Шүүх шинжилгээний байгууллага дүгнэлтээ үнэн зөв гаргахыг шаардаж байна

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор асан Г.Ганжаргалын амь насаа алдсан хэрэгтэй холбоотой ар гэрийнх нь зүгээс мэдээлэл хийлээ. Уг хэрэг өнгөрсөн оны долоодугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө болсон байдаг. Түүнд хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Гурав дахь удаагаа задлан шинжилгээ хийх шийдвэр 05 дугаар 30 нд гарсан. Уг задлан шинжилгээний багт тухайн хэрэгт холбоотой хамт байсан эмч нар оролцож байгаад ар гэрийнхний зүгээс эсэргүүцэж шүүх шинжилгээний байгууллага үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж суулт зарлах гэж буйгаа мэдэгдэв.

Дэлгэрэнгүй
Эрэмбэ чансаагаар тэргүүлсэн 10 их сургуулийг зарлалаа

Эрэмбэ чансаагаар тэргүүлсэн 10 их сургуулийг зарлалаа

Монголын их дээд сургуулиудын эрэмбэ чансааг зарлалаа. Сургалтын чанар, судалгаа хийсэн байдал, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн эсэх, оюутны сурах орчныг бүрдүүлсэн байдал, төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон зэрэг үзүүлэлтээр  их дээд сургуулиудыг үнэлж, анхны чансааг гаргажээ.

Дэлгэрэнгүй
Байшин шатаж, хүний амь хохирчээ

Байшин шатаж, хүний амь хохирчээ

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж, хүний амь хохирчээ.

Дэлгэрэнгүй

"Монгол хүүхдүүдийн 90 хувь нь интернэт хэрэглэж байна"

Цахим орчинд ар араасаа хөврөх олон асуудал нь Монгол Улсын ирээдүй болсон залуу үеийг цахим сүлжээний халдлагаас хамгаалах зайлшгүй шаардлага тулж ирснийг анхааруулсаар байна. Өнөөгийн байдлаар, монгол хүүхдийн 80 гаруй хувь нь интернэт орчинд ихэнх цагаа зарцуулах болжээ.  Сонсголонтой хүүхэд ТББ-аас өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээний нөхцөл байдлыг тодруулахаар, 2023 оны III улиралд томхон хэмжээний судалгаа явуулсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан бол, орон нутгийн сурагчдын 10 хувь нь интернэт мэдэхгүй гэсний дийлэнх нь 11-12 насныхан байжээ. Тэднээс өдөрт дунджаар хэдэн цаг интернэт хэрэглэж байгааг тандахад 11 хувь нь дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж хариулжээ.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

Дэлгэрэнгүй
С.Эгшиг: Хувийн өнгөө тодорхойлуулснаар та илүү тод гэрэлтэх болно

С.Эгшиг: Хувийн өнгөө тодорхойлуулснаар та илүү тод гэрэлтэх болно

Юуны түрүүнд танд улаан, ногоон, цэнхэр өнгийн хувцас тохирно гэж хэлхээсээ өмнө та ямар өнгийн, ямар өнгө аястай (undertone) бүлэгт хамаарагдах вэ гэдгийг тодорхойлох нь зөв юм. Өөрт тохирсон өнгөө зөв тодорхойлж чадвал ямар өнгийн хувцас, нүүр будалт, үнэт зүйл таныг илүү өөртөө итгэлтэй эрүүл зөв төрхтэй харагдуулах вэ гэдгээ мэдэхэд илүү хялбар болох юм.Өөрт тохирсон өнгийг хэрхэн сонгох талаар стилист С.Эгшигтэй ярилцлаа. 

Дэлгэрэнгүй
ЮнионПэй картаа уншуулаад хосоороо Universal руу аялаарай

ЮнионПэй картаа уншуулаад хосоороо Universal руу аялаарай

Амьдралд  дурсамж нэмэх гайхалтай аяллын тань үнэнч анд ЮнионПэй картаа уншуулаад хосоороо “Бээжин хот-Universal Studio” -руу аялах эрхийн эзэн болоорой.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа

Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа

Нийслэлийн 384 жилийн ой болон Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 28 дахь жилдээ нийслэлийн тэргүүний ахмад гэр бүлийг шалгаруулж, шагнал гардууллаа.

Дэлгэрэнгүй

"Бидний 50 тэрбумын хөрөнгийг “Тэнгэрийн эрх трейд” ХХК-ийн захирал Д.Мөнхбат дээрэмдчихлээ"

“Тэнгэрийн эрх трейд” ХХК-ийн захирал Д.Мөнхбат эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хөлсөлж, гаднын хөрөнгө оруулагчдын орон сууцны хорооллыг дээрэмдэж, иргэдэд хууль бусаар зарж, хохироож байна гэв үү. Хил хамгаалахын ерөнхий газрын баруун талд байрлах “Шинэ сансар” хорооллоос байр авч, залиланд өртөхгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Хог хаягдалгүй жишиг уул уурхайг бүтээнэ

Хог хаягдалгүй жишиг уул уурхайг бүтээнэ

2022 онд Оюутолгой ХХК-тай Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж байсан бол 2023 онд нөхөн сэргээсэн ба үргэлжлүүлэн мод тарих ажлыг хийж байна.

Дэлгэрэнгүй
Г.Анхилуун: Сурагчдын 60 хувь нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан байна

Г.Анхилуун: Сурагчдын 60 хувь нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан байна

Сүүлийн үед олон бяцхан үрс харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг ээлж дарааллан гарсаар. Уг хэргүүд гэр бүлийн уур амьсгал, нийгмийн эрүүл аюулгүй орчин, үе тэнгийн гадуурхалт зэрэг их олон зүйлээс шалтгаалж байгаа юм.  Хүүхдүүдийн хувьд сургууль бол хоёр дахь гэр нь байдаг. Тэр ч утгаараа 2021 оноос сургуулиудад мэргэшсэн сэтгэлзүйч ажиллаж эхлэх болсон. Тэд хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг этр илрүүлж хөгжүүлэх, сэтгэлзүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор ажиллаж буй. Ингээд бид сурагчдын сэтгэлзүйн асуудлын талаар сургуулийн сэтгэлзүйч Г.Анхилуунтай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэвтээ жагсаал зохион байгуулж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэвтээ жагсаал зохион байгуулж байна

Өнөөдөр /2023.10.12/ хөгжлийн бэрхшээлтэй иргэд Засгийн газарт хүргэсэн шаардлагын хариуг хүсэж Засгийн газрын ордны баруун хаалганы үүдэнд хэвтээ жагсаалыг зохион байгуулж байна. Тэд Монгол Улсын Засгийн газрыг огцрох хүртэл энэхүү тэмцлийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэх байр суурьтай байна.

Дэлгэрэнгүй
Монгол Малаазайг дэлхийд таниулах 10 сая төгрөгийн шагналын сантай лого бүтээх уралдаан зарлалаа

Монгол Малаазайг дэлхийд таниулах 10 сая төгрөгийн шагналын сантай лого бүтээх уралдаан зарлалаа

Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, Олон Улсад таниулах ажлыг Монгол улсын Ерөнхийлөгч, засгийн газраас бодлогоор дэмжин, хэрэгжүүлж эхлээд байна.

Дэлгэрэнгүй

"Хөгжлийн бэрхшээлтэй 4247 хүүхэд боловсролд хамрагдаж чадахгүй байна"

Хөгжлийн бэрхшээлтэй 4247 хүүхэд боловсролд хамрагдаж чадахгүй байна. Харин СӨБ болон ЕБС-д суралцаж байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын 68 хувь нь тохируулгат орчин нөхцөл бүрдээгүй ердийн сургуульд суралцаж байна. 

Дэлгэрэнгүй
Нийслэлийн агаарт хаанаас, юу тархсаныг хэн ч мэдэхгүй байна

Нийслэлийн агаарт хаанаас, юу тархсаныг хэн ч мэдэхгүй байна

Нийслэлийн агаарт өнгөрсөн шөнөөс эхлэн үл мэдэгдэх үнэр тархаж, олон нийтийн сүлжээний хэрэглэгчид газ хэмээн таамаглав.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр

Өнөөдөр "Олон улсын хараа хамгаалах өдөр" тохиож байна

Олон улсын хараа хамгаалах өдөр нь хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр юм. 2022 оны байдлаар Монголд 12,696 харааны бэрхшээлтэй хүн амьдарч байна. 

Дэлгэрэнгүй
Налайх дүүргийн төмрийн үйлдвэрт дэлбэрэлт болоогүй

Налайх дүүргийн төмрийн үйлдвэрт дэлбэрэлт болоогүй

Налайх дүүргийн шуурхай штабд 2023 оны 10 дугаар сарын 11-12-ны шилжих шөнө гал түймэр болон дэлбэрэлтийн дуудлага бүртгэгдээгүй байна.

Дэлгэрэнгүй

"Худалдан авсан дүнгээрээ л буцаалт авах тул НӨАТ-ын хоёр хувийг нэмэх нь үр ашиггүй”

НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох саналын тооцооллыг Сангийн яамаар гаргуулна гэж УИХ-ын дарга мэдээлсэн. Ингэж "3 хувиар нэмэгдэх нь зүйтэй" гэж иргэд үзэж байгаа бол нөгөө талд улсын төсвийн орлого багасах эрсдэлтэй гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна

Дэлгэрэнгүй
Нийслэлийн ихэнх хэсэгт агаарын чанар ХЭВИЙН байна

Нийслэлийн ихэнх хэсэгт агаарын чанар ХЭВИЙН байна

Өнөөдөр өглөөнөөс эхлэн Налайхын төмрийн үйлдвэрт газ дэлбэрснээс үүдэн хорт хий үнэртэж байгаа тул цонхоо онгойлгохгүй байх сэрэмжлүүлэг нийгмийн сүлжээнд тархсан.

Дэлгэрэнгүй