Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг зөвлөв
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад шинэ жилийн баяр, арга хэмжээ зохиохгүй байхыг зөвлөлөө.
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад шинэ жилийн баяр, арга хэмжээ зохиохгүй байхыг зөвлөлөө.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгдэж, өвөлжилт хүнд байна.
Технологи хөгжиж, Google -ийг цэцэрлэгийн хүүхэд ч ашиглаж чаддаг болсон энэ үед хэдэн түшээд Google Translate ч болтугай ашиглаад ганц бичиг орчуулчихаж дөнгөсөнгүй юу, эсвэл иргэдийг сандаргаж, үүссэн асуудлыг хурдан шийдсэн дүр эсгэж улс төрийн оноо авахыг хүсэв үү?
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ болон цас зудын хүндрэлтэй үед туулах чадвар сайтай автомашин болоод аймгийн Онцгой комисс, бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлш нийлүүлэхээр шийдвэрлэжээ.
Автобусны хүрэлцээ муу байгаагаас иргэд багадаа 30-60 минут хүлээж байна. Учир нь нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд автобусандаа багтахгүй, автобус дүүрэн учраас буудлууд дээр зогсохгүй шууд явж байгаад иргэд бухимдалтай байна. Өдгөө нийслэл хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээврийн асуудал юм. Тиймээс ажил хичээл эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Иргэд автобус ирэхийг удаан хүлээж байгаа бөгөөд автобус ирсэн ч дүүрэн учраас багтахгүй байгаа юм. Иймээс иргэд өглөө ажилдаа хоцрохгүйн тулд ажлын цаг эхлэхээс хоёр цагийн өмнө гэрээсээ гарч байна. Харин орой ажлаа тараад хамгийн багадаа 30 минут автобус хүлээж байгаа юм.
Монгол ур чадвар 2023 тэмцээний гагнуурын мэргэжлийн сүүлийн шатны тэмцээн нийслэл хотноо Техник Технологийн Политехник Коллежид болж байна. Гуравдугаар шатанд Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оролцогч Б.Чухал, Герман-Монголын МСҮТ-ийн оролцогч Г.Отгонцэцэг нар шалгаран өрсөлдөж байгаа юм.
Засгийн газраас өвлийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чиглэлээр анхаарч, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Өчигдөр "Улаанбаатар амьтны хүрээлэн" хаагдах болсныг албан ёсоор мэдэгдсэн. Уг амьтны хүрээлэн хүүхэд багачуудын танин мэдэхүйд зориулан анх 2017 онд нээгдэж байсан хэдий ч цар тахлын он жилүүдэд үйлчлүүлэгчгүй болсон нь үйл ажиллагаагаа зогсооход хүргэжээ. Улмаар зарлага нь орлогоосоо давж одоогоор 100 сая гаруй өр үүссэн талаараа ярьж байсан юм. Мөн амьтны хүрээлэнд байгаа зарахгүйгээр ажилтнуудынхаа гэрт хувааж байрлуулахаар болсон байна.
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
ОХУ-д хэд хэдэн цахилгааны станцад осол гэмтэл гарсны улмаас Монгол улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгджээ. Энэ талаар албаны хүнээс тодрууллаа.
Баянзүрх дүүргийн төсвийн хулгайн талаар мэдээлэл хийлээ. БЗД-ийн АН-ын дарга Л.Батдэлгэр "УИХ-ын Э.Бат-Амгалан БЗД-ийг сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр болгон бүх шатандаа ашиглаж байна. Тэр хуулийн дагуу хулгай хийх гэж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр бороо оруулж, сонгуулийн үеэр үр таран хийх гэж байна" гэв.
Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн иргэн, 27 настай эрэгтэй энэ сарын 11-ний өдрийн 10:00 цагийн орчим малаа хариулахаар гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Фейсбүүк, зарын сайтуудаар их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ гэсэн нэрээр цахим орчинд залилах үйлдэл гарсаар байна.
Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн гурилын үнэ дахин нэмэгджээ. Цаг агаартай холбоотойгоор ургацын үнэ тэр бүрчлэн арвин аваагүй талаар ХХААХҮЯ мэдээлж байгаа. Үүнийг дагаад энэ жил гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тодруулбал буудайн гурилын үйлдвэрлэлд үндсэн түүхий эд болох улаан буудайн тариалалт энэ жил бага байсан учраас дээд гурил үйлдвэрлэх боломжгүйд хүрчээ. Ингэснээр гурилын үнэ кг тутамдаа 200-300 төгрөгөөр огцом нэмэгджээ. Тэгэхээр ирэх өдрүүдэд ААН-үүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал дахин нэмэгдэнэ гэсэн үг.
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас нийслэлийн угсармал барилгад дулааны тоолуур суурилуулах, түүний мэдээлэл цуглуулах программ хангамж, дагалдах тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлажээ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн буцалтгүй тусламжийн 2.4 тэрбум төгрөгөөр нийт 149 тоолуур болон мэдээлэл цуглуулах программ хангамж авахаар тендерийн материалд дурдсан байна.
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байна.
Өнөөдөр Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
Энэ сарын 13-нд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгджээ.
Манай улсад энэ жил томуугийн идэвхжил 10 дугаар сарын эхэн үеэс эхэлсэн. 48 дугаар долоо хоногий байдлаар Монгол Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэгсдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.