Хагархай цонхны онол
Монголчууд бид хүний, өөрийн түүхээс байнга суралцаж авах, гээхийн ухаанаар хандаж ирсэн ард түмэн юм. Тийм ч учраас сүүлийн үед гараад байгаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зам тээврийн осол хийгээд ер нь гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд “Хагархай цонхны онол”-ыг хэрхэн хэрэгжүүлэх талаар өөрийн саналаа шинэ Хууль зүйн сайд Б.Энхбаяр, хуучин сайд, шинэ хотын дарга Х.Нямбаатар нарт санал болгох гэсэн юм.

















