Хуучин сурах бичиг 15-20 мянган төгрөгийн үнэтэй байна
Яамнаас жил бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичиг хангалттай байгаа гэж мэдээлдэг. Харин бодит байдал дээр ном олдоц муу, хэт үнэтэй худалдаалдаг гэсэн гомдлыг эцэг эхчүүд ирүүлсээр байна. нэ жилийн хувьд сурах бичгийн үнэ номын худалдааны дэлгүүрт хэдэн төгрөгийн үнэтэй худалдаалж байгааг тодруулахаар номын худалдааны төвийг зорилоо. ЕБС-ийн сурах бичиг он оноосоо шалтгаалж нэг ширхэг номын үнэ тус бүр 10 мянгаас 20 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Энэ жил хүмүүсийн хамгийн их сураглаж байгаа нь дунд ангийн монгол хэл, математик, байгалийн ухаан мөн ахлах ангийн ном гэж байлаа.


















