Манай аврагчид нурангиас иргэдийн үнэт эдлэл, бэлэн мөнгийг гарган хүлээлгэж өгөв
Аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.

















