Улаанбаатарт 24 хэм дулаан, бороотой
Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо орно.
Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо орно.
Нийслэлийн Засаг даргын Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай А/862 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НОК-ын орлогч, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням дүүргийн Онцгой комисс болон холбогдох алба, мэргэжлийн газрын удирдлагатай хамтарсан хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өглөө.
Налайх дүүргийн Буян Налайхын уулзвараас “Баянгийн бүрд” захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй.
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Иймд тухайн замаар зорчдог нийтийн тээврийн 20 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар боллоо.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг нүүлгэхээр болжээ.
-Улаанбаатар хотын хэмжээнд кабелийн ашиглалтыг сайжруулж, гэмтлийг богино хугацаанд арилгана.
Өнөөдөр буюу 08 дугаар сарын 11-ний баасан гаригт нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг-2023" цэргийн мэргэжил олгох сургалтын нэг өдрийг та бүхэндээ зураглан хүргэж байна.
Газарзүйн олон улсын 19 дүгээр олимпиад Индонез улсын Бандун хотод 2023 оны 08 дугаар сарын 08-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуур Дүбэрлэг уул, Жиглэгийн давааны орчим зохион байгуулагдаж байна.
Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр сургуулийн баруун талд Баянгол спорт хорооны байрны нэгдүгээр давхарт байрлах Улсын бүртгэлийн үйлчилгээний нэг цэг өчигдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ.
Монголчууд наадмын дараа өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхэлдэг. Харин зарим сумдууд наадмынхаа дараа дараагийн баяр наадамдаа бэлтгэж эхэлжээ.
Өнөөдөр Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зүүн, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр буюу 08 дугаар сарын 10-ны пүрэв гаригт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.
Нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Түүхий загас боловсруулах төслийг Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага Увс аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Сансар өгөөж компани хамтран хэрэгжүүлж байна.
Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, боловсролд тэгш хамруулах зорилгоор төрийн болон зарим төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн 2023-2024 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталлаа.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулах ажлыг нийслэлээс эхэллээ.
Орчны аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тус захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлж, барилгын суурь, нүх ухсан үйлдэлд хяналт шалгалт хийж, ухсан нүхийг битүүлж, аюулгүй болгох ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.