УГТЭ-ийн эмч нар зүрхний төрөлхийн гажигтай нярайд мэс засал хийж, амь насыг нь аварлаа
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төрөлхийн гажгийн багийн бүрэлдэхүүн өнөөдөр уушгины Венийн бүрэн буруу оролт оноштой хоёр сартай нярайд мэс засал эмчилгээг бие даан анх удаа амжилттай хийж, амь насыг нь аварлаа.

















